Sunday, October 23, 2011
Saturday, October 8, 2011
Сүүлийн үед хийсэн ажлуудаас...
Ингэж доторлосны хэд хэдэн давуу тал бий болж байна. Дуу чимээ хаах, дулаан дамжуулахгүй байх, өнгө үзэмж эрс дээшлэх гээд...
Ийм загварын тавилгыг модоор хийхээс өөр арга байхгүй юм.
Классик стилийн тавилганд маш олон жижиг элементүүд ордог ба тэдгээрийг бүгдийг гар аргаар модоор сийлж хийдгээрээ ихээхэн үнэтэй, чамин эрхэмсэг болдог.
Классик стилийн тавилганд маш олон жижиг элементүүд ордог ба тэдгээрийг бүгдийг гар аргаар модоор сийлж хийдгээрээ ихээхэн үнэтэй, чамин эрхэмсэг болдог.
Орчин үеийн залуус хурц тод өнгө оруулсан иймэрхүү тавилга хийлгэх дуртай болжээ.
Тод өнгөний цаанаас нь модны судал ширхэг нь туяаран харагдаад
цаанаа л нэг яруухан даа.
Тумбочкандаа гэрэлтэй өргөн ор. Матрасыг нь тавиагүй байна.Хав хараар будсан ч гэсэн мод гэдэг цаанаа л нэг өөр ажээ.
Будагны цаанаас модны судлууд нь ялгарч харагдаад.
Wednesday, November 4, 2009
Төрийн их тамганы эрдэнийн авдар
Монгол улсын ерөнхийлөгчийн тамга болон үндсэн хуулийг хадгалах зориулалттай нэгэн сайхан урлагийн бүтээлийг тун саяхан УГЗ Дэмбэрэлийн Төртогтох шавь нарынхаа хамт урлан бүтээлээ. 

Урьд нь төрийн их тамга, үндсэн хууль маань энгийн нэгэн хятад сейфэнд хадгалагдаж байжээ.
Энэхүү гайхамшигт бүтээлийг хийхэд манайхны гар бие бага боловч оролцсон юм.
Мужааны талын ажилд нь оролсон юм л даа.
Уг бүтээлийг ган төмөр дээр хээ цохиж, чүнчигноров чулуугаар дэвсгэрлэн, улаан модоор сийлбэрлэж , алт, мөнгө тэргүүт есөн эрдэнийн чимэглэлтэй бүтээсэн юм.
100 гаруй кг жинтэй болжээ.

Урьд нь төрийн их тамга, үндсэн хууль маань энгийн нэгэн хятад сейфэнд хадгалагдаж байжээ.Энэхүү гайхамшигт бүтээлийг хийхэд манайхны гар бие бага боловч оролцсон юм.
Мужааны талын ажилд нь оролсон юм л даа.
Уг бүтээлийг ган төмөр дээр хээ цохиж, чүнчигноров чулуугаар дэвсгэрлэн, улаан модоор сийлбэрлэж , алт, мөнгө тэргүүт есөн эрдэнийн чимэглэлтэй бүтээсэн юм.
100 гаруй кг жинтэй болжээ.
Гал тогооны тавилга
Айл гэрийн хамгийн нандин хэсэг бол яах аргагүй гал тогооны өрөө тасалгаа юм. Тиймээс сүүлийн үед хүмүүс үүнийг маш сайн ойлгох болж гал тогооны тавилгыг аль болох цэвэр модоор хийлгэхийг эрмэлзэх болсон. Учир нь хятадад хийсэн шахмал хавтангаас болгоомжлох шаардлага их байгаа юм. Тэр шахмал хавтангуудад хүний эрүүл мэндэд маш хортой химийн хорт бодис ихээр агуулагдсан байх магадлал их байдаг.
Манай хийсэн олон сайхан гал тогооны тавилгануудын зах зухаас нь энд танилцуулмаар санагдлаа.
Манай гэрийн гал тогооны тавилганаас эхэлье. Энэ тавилгыг 2007 оны зун байшиндаа түймэр гарсаны дараагаар намар хийж байлаа.
Сүүлийн үед гал тогооны өрөө, том өрөө хоёрыг хамт байлгах болсон тул тэйк ч юм уу, барьераар тусгаарлах болсон. Тэрний нэг жишээ нь энэ тавилга юм. Маш бага зайтай гал тогоо боловч хэрэглээ нь тун боломжийн. 
Энэ намар нэг дүнзэн байшингийн жижигхэн зайтай хэсэгт тун боломжийн шийдэлтэй нэг ийм тавилга хийлээ.
2007 оны намар МИАТ-ийн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд кофе шоп-ны тэйк хийж байлаа.
Байшингийн модон доторлогоо
Бид нар өнгөрсөн зун Өвөр гүнтийн зусланд нэг таньдаг хүнийхээ байшинд модон доторлогоо хийлээ. Модон доторлогоонд маш олон давуу тал байдаг ажээ. 


Байшингийн дотор талд байж байгаад л дотоод засал хийх шаардлага гардаг бол модон доторлогоонд тийм юм байхгүй. Хамгийн гол нь ийм мужааны ажлыг маш сайн хийдэг туршлагатай хүмүүсээр хийлгэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хайран сайхан мод материалыг баллаж мэднэ. Наанадаж л гэхэд байшингийн доторхи модон хийцийг сайхан харагдуулж, оршин суугчдын эрүүл ахуйд сөрөг нөлөө үзүүлэхгүй лакыг зөв сонгох, модон хийцийн бөх бат холбоос гэх мэт олон олон асуудлыг шийдэж чадах арга туршлагатай ажлын баг байх хэрэгтэйюм билээ. Бидний хувьд олон жил модтой зууралдаж байгаагийнх ямар ч асуудал гарсан байсан түүнийг хөнгөхөн шийдээд байх болсон нь сайн хэрэг.
Энэ айлд гадаа нь бас нэг ийм сүүдрэвч барьж өгсөн дөө.
Энэ айлд гадаа нь бас нэг ийм сүүдрэвч барьж өгсөн дөө.
Thursday, October 29, 2009
Дугуйны чиргүүл.
Ирэх жилээс дугуйтай аялал хийхдээ ачаа бараагаа авч явахад нэн тохиромжтой чиргүүл хийхээр төлөвлөж байна. Тэгээд дугуйны чиргүүл хайж онлайнаар үзсэнийх олон сайхан загвар, хэрэглээ зориулалтаасаа шалтгаалж янз бүр байж болохыг олж мэдлээ. Бид нар ч гэсэн 1994-1996 оны хооронд дугуйны чиргүүл хийж багагүй ажил амжуулдаг байж билээ. Тэгээд ч бэнзин тос гээд зардал чирэгдэл болдоггүй, унасан хүндээ эрүүл мэндийг нь сайжруулж өгдөг дугуй гэж үнэхээр сайхан хэрэглээ байх юм. Гэтэл манайд дугуйг амьдрал ахуйд хэрэглэхийн ач тусыг ойлгох нь битгий хэл, ад үзэж хялайж хардаг хүн олон болсон юм шиг санагддаг шүү. 

























