Wednesday, November 4, 2009

Байшингийн модон доторлогоо

Бид нар өнгөрсөн зун Өвөр гүнтийн зусланд нэг таньдаг хүнийхээ байшинд модон доторлогоо хийлээ. Модон доторлогоонд маш олон давуу тал байдаг ажээ. Байшингийн дотор талд байж байгаад л дотоод засал хийх шаардлага гардаг бол модон доторлогоонд тийм юм байхгүй. Хамгийн гол нь ийм мужааны ажлыг маш сайн хийдэг туршлагатай хүмүүсээр хийлгэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хайран сайхан мод материалыг баллаж мэднэ. Наанадаж л гэхэд байшингийн доторхи модон хийцийг сайхан харагдуулж, оршин суугчдын эрүүл ахуйд сөрөг нөлөө үзүүлэхгүй лакыг зөв сонгох, модон хийцийн бөх бат холбоос гэх мэт олон олон асуудлыг шийдэж чадах арга туршлагатай ажлын баг байх хэрэгтэйюм билээ. Бидний хувьд олон жил модтой зууралдаж байгаагийнх ямар ч асуудал гарсан байсан түүнийг хөнгөхөн шийдээд байх болсон нь сайн хэрэг.

Энэ айлд гадаа нь бас нэг ийм сүүдрэвч барьж өгсөн дөө.

3 comments:

Anonymous said...

Suudrevch goe haragdjiin enenees arai tomhon shig shireeteig hiilgevel urtug ni hed orchim boloh bol

mmmgany said...
This comment has been removed by the author.
mmmgany said...

Одоогоос 2 жил гарангийн өмнө энэ сүүдрэвч 2 сая орчим төгрөгөөр гарч байсан. Одоо юмны үнэнд их өөрчлөлт орсон болохоор арай л үнэтэй гарах байх даа. Хамгийн гол нь модны үнэ 2 дахин нэмэгдсэн. Ширээтэй, арай томхон гэхлээр бараг 4 сая төгрөгөөр гарах байхаа.

Post a Comment