Wednesday, November 4, 2009

Төрийн их тамганы эрдэнийн авдар

Монгол улсын ерөнхийлөгчийн тамга болон үндсэн хуулийг хадгалах зориулалттай нэгэн сайхан урлагийн бүтээлийг тун саяхан УГЗ Дэмбэрэлийн Төртогтох шавь нарынхаа хамт урлан бүтээлээ. Урьд нь төрийн их тамга, үндсэн хууль маань энгийн нэгэн хятад сейфэнд хадгалагдаж байжээ.
Энэхүү гайхамшигт бүтээлийг хийхэд манайхны гар бие бага боловч оролцсон юм.
Мужааны талын ажилд нь оролсон юм л даа.
Уг бүтээлийг ган төмөр дээр хээ цохиж, чүнчигноров чулуугаар дэвсгэрлэн, улаан модоор сийлбэрлэж , алт, мөнгө тэргүүт есөн эрдэнийн чимэглэлтэй бүтээсэн юм.
100 гаруй кг жинтэй болжээ.

Гал тогооны тавилга

Айл гэрийн хамгийн нандин хэсэг бол яах аргагүй гал тогооны өрөө тасалгаа юм. Тиймээс сүүлийн үед хүмүүс үүнийг маш сайн ойлгох болж гал тогооны тавилгыг аль болох цэвэр модоор хийлгэхийг эрмэлзэх болсон. Учир нь хятадад хийсэн шахмал хавтангаас болгоомжлох шаардлага их байгаа юм. Тэр шахмал хавтангуудад хүний эрүүл мэндэд маш хортой химийн хорт бодис ихээр агуулагдсан байх магадлал их байдаг.
Манай хийсэн олон сайхан гал тогооны тавилгануудын зах зухаас нь энд танилцуулмаар санагдлаа. Манай гэрийн гал тогооны тавилганаас эхэлье. Энэ тавилгыг 2007 оны зун байшиндаа түймэр гарсаны дараагаар намар хийж байлаа. Сүүлийн үед гал тогооны өрөө, том өрөө хоёрыг хамт байлгах болсон тул тэйк ч юм уу, барьераар тусгаарлах болсон. Тэрний нэг жишээ нь энэ тавилга юм. Маш бага зайтай гал тогоо боловч хэрэглээ нь тун боломжийн. Энэ намар нэг дүнзэн байшингийн жижигхэн зайтай хэсэгт тун боломжийн шийдэлтэй нэг ийм тавилга хийлээ. 2007 оны намар МИАТ-ийн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд кофе шоп-ны тэйк хийж байлаа.

Байшингийн модон доторлогоо

Бид нар өнгөрсөн зун Өвөр гүнтийн зусланд нэг таньдаг хүнийхээ байшинд модон доторлогоо хийлээ. Модон доторлогоонд маш олон давуу тал байдаг ажээ. Байшингийн дотор талд байж байгаад л дотоод засал хийх шаардлага гардаг бол модон доторлогоонд тийм юм байхгүй. Хамгийн гол нь ийм мужааны ажлыг маш сайн хийдэг туршлагатай хүмүүсээр хийлгэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хайран сайхан мод материалыг баллаж мэднэ. Наанадаж л гэхэд байшингийн доторхи модон хийцийг сайхан харагдуулж, оршин суугчдын эрүүл ахуйд сөрөг нөлөө үзүүлэхгүй лакыг зөв сонгох, модон хийцийн бөх бат холбоос гэх мэт олон олон асуудлыг шийдэж чадах арга туршлагатай ажлын баг байх хэрэгтэйюм билээ. Бидний хувьд олон жил модтой зууралдаж байгаагийнх ямар ч асуудал гарсан байсан түүнийг хөнгөхөн шийдээд байх болсон нь сайн хэрэг.

Энэ айлд гадаа нь бас нэг ийм сүүдрэвч барьж өгсөн дөө.