Saturday, January 3, 2009

Цэвэр модон тавилгаа гэж...

Манайх гэр бүлээрээ цэвэр модон тавилга хийгээд 10 жил болсон байна.
Анхандаа би гэдэг хүн ганцаараа гэр орныхоо модон эд зүйлийг засах, ганц нэгхэн зүйл хийх төдийд байсан бол бага багаар ахьсаар хүмүүсийн захиалгыг авч янз бүрийн тавилга хийдэг болжээ.

Манайх гэдэг айл гурван хүү нэг охинтой.



Гурван хүү маань одоо надаас хол давсан сайн мужаанууд, нарийн мэргэжилтнүүд болцгоосон.






Бага хүү Амараа маань л гэхэд захиалгаар хийх тавилганыхаа зургийг 3D max программ дээр төвөггүйхэн зураад гаргачихна.



Сүүлийн үед нэг дүнзэн байшинд хананд нь тавилга суулгаж хийх болсон.


Дүнзэн байшин битгий хэл зүгээр ханатай байшингийн хананд нь суулгаж тавилга хийхэд хэцүү байдаг тул ихэнх мужаанууд иймэрхүү ажил гүйцэтгэх маш дургүй байдаг.







Дүнзэн байшинд хийсэн гал тогооны тавилга.











Энэ хананы шкафыг л гэхэд дүнзэн байшингийн хананы аяаар нь ухаж тааруулж суулгасан.
Харин энэ доорхи хэдэн тавилгыг мансардны налуу хийцэнд нь тааруулж суулгасан юм.








Манай гэр бүл 2000 онд "Монгол Модерн Мебель" ХХК-аа байгуулж тасралтгүй 9 жил ажиллуулаад байна. Би өөрөө 1995 оноос эхлэн их бага янз бүрийн хэмжээнд мужааны ажил хувиараа хийж байлаа.

5 comments:

Gobi said...

Юуны өмнө блог нээсэнд баяр хүргэе. Таны хүүдүүдтэйгээ хийсэн тавилга ч сайхан харагдаж байна шүү. 2009 ондоо улам ихийг хийж бүтээх ерөөлийг та бүгдэд гэр бүлд бүгдээрэнд тань ерөөе.

Battur Sanchin said...

Дүнзэн байшинд хийсэн гал тогооны тавилга янзын сайхан болжээ. Бахархмаар юм аа. Үр хүүхдүүдтэйгээ гар нийлээд ажиллаж байгаа болохоор, өдөрт ч, шөнө ч ажилтайгаа ойрхон байдаг байх да? Ийм л багаас амжилт, үр бүтээл арвин гарах байх гэж бодож байна.

mmmgany said...

Би ч гэсэн ажлын үр бүтээл цаашдаа арвин байх болов уу гэж ирээдүйгээ өөдрөгөөр л хардаг. Гэхдээ материаллаг баялаг бүтээгч нь их хугацаа зарж бага ашиг олдог юм шиг байнаа.

gantuya said...

Tanai hiisen tavilganuud estoi goe haragdaj baina. Gadaadiin tom firmuudiin buteegdehuun um shig haragdaj baina.Humuust iim saihan ay tuh, tansag orchniig burduulj ugch baigaa um chini ta buhnii uils uudrug bainaa. Amjilt husie.

Anonymous said...

сайн байна уу,

Таны блогийг уншлаа. Би гэртээ тавилга хийлгэх гэж байгаа юм л даа. Танай компанитай яаж холбоо барих вэ? Үнийн хувьд хэр байдаг вэ? гэж асуух гэсэн юм. 91020633

Post a Comment