Saturday, January 3, 2009

Манай хийсэн тавилгануудын зах зухаас...



Энэ манай анхны тавилга. 1998 он.
Одоо ээжийнд байдаг юм.


















Сүүлийн үед зарим хүмүүс битүү тавилга биш иймэрхүү панель хэлбэрийн тавилгыг сонирхох болсон. 2007 он



Гүйдэг хаалгатай шкафыг ч бас их сонирхох болж байна. 2006 он














Энэ гал тогооны тавилгыг нэг авсаархан жижигхэн амины орон сууцанд хийж байлаа. 2003 онд










Зарим хүмүүст түгээмэл байдаг гэрлийн бүрхүүл таалагдахгүй бидэнд захиалга өгч ийм маягаар хийлгэж байлаа. 2006 он













Сүүлийн үед орон сууцны зай талбайг аль болох ашигтай байлгах үүднээс иймэрхүү маягаар шийдвэрлэх явдал гарах болсон. Тун бага зайд маш боломжийн шийдэл. 2006 он









Энэ модон бүрхүүлийг бас зориуд захиалан хийлгэж байлаа. 2006 он












Манай гэрийн үүдний өрөөний шкаф. Дунд хүү Баярбат маань ганцаараа гардан хийсэн юм.
Манайх ноднин байшиндаа гал түймэр алдаад бүх юм хөө тортог болж маш их ажил төвөг удсан юм. Тэгэхэд энэ үүдний өрөө зүв зүгээр өнгөрсөн их азтай. 2006 он














Кофений ширээ. 2005 он. Хэдэн жилийн өмнө хүмүүс нэг иймэрхүү загварын ширээ, тавилга их сонирходог байлаа. Харин одоо бол эсэргээрээ аль болох илүү долоон юмгүй энгийн хийцтэй тавилгануудыг сонирхох болж байна.
Ажаад байхад манай монголчууд маш хурдтайгаар өөрчлөгдөөд байх шиг байдаг.







2006 он
Хүүхдийн хичээл хийх өрөөг тусгайлан гаргалгүй ийм тавиураар тусгаарлах маягтай шийдэх нь бас л аятайхан юм билээ. Цонхны гэрлийг хаагаад байхгүй. Дэмий нэг хана дүлий царайлаад байхгүй. Тавиураа тал бүрээр ашиглах боломжтой. Бид нар ашиглаж байх үеийнх нь зургийг аваагүй. Дөнгөж угсарч дуусгаад л зургийг нь авсан хэрэг. Ер нь ч тэгдэг юм даа. Ямар дараа нь очиж зургийг нь авах гээд явж байх биш. Гэхдээ нэг айл хэд хэдэн тавилга давтан хийлгэх хэрэг гарвал харин хэрэглэж байх үеийнх нь зургийг авч болдог л юм.







2006 он
Энэ айл гал тогооны тавилгандаа угаалгын машинаа багтаалгах санал тавьсаных нь дагуу плиткэн доор нь бага зэрэг өндөрлөгөө хийж тавилганыхаа тавцанг үргэлж болгож угаалгын машиныг тавцангийн доогуур оруулж өгсөн юм.






2007 он
Энэ айлын эзэгтэй чулуу, хун хоёрын арвин их цуглуулгатай. Тэгээд шатны доод зайг ашиглан зарим үзмэрээ байрлуулах санал тавьсаны дагуу шатны өргөнийг хагаслан хааж гэрэлтэй тавиур суулгаж өгсөн.









2007 он
Унтлаганы өрөөний тавилга.












2007 он
Гэрийн эзэгтэйн гоо сайхны ширээ


















2007 он
Чулууны цуглуулга бүхий ширээ.











2007 он

Гал тогооны өрөөний хананд өрөх урлаг гэж иймэрхүү чимэглэл хийх болсон нь бас аятайхан.



Их бахим хийцтэй сандал ширээ бас хийлгэсэн юм.





Үүдний өлгүүр.
2007 он


















Чингэс хаан олон улсын нисэх онгоцны буудал дахь кофе шоопны тэйк. 2007 он











Зарим айл том гал тогооны өрөөтэй байдаг.
Энэ ч бас сайхаан.
2005 он














Орондоо орчихоод ном харах дуртай хүмүүст иймэрхүү ор аятайхан юм шигээ.2004 он










1999 он. Classic club-ын тэйк.















2008 он.
Дүнзэн амины орон сууцны
гал тогооны өрөө.




















1999 он.
Баянгол зочид буудлын
CASABALANKA
зоогийн газрын тэйк.

13 comments:

Unknown said...

Uneheer gaihaltai goy boljee.

Ц. Мөнхбаяр said...

Sain baina uu, email hayagaa miniih ruu yavuulj uguuch, yum lavlah gesen yum. teckysan@gmail.com

Anonymous said...

saikhan yumnuud hiisen baina. une ni harin yamar baidag yum bol doo?

mmmgany said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

захиалга өгмөөр байна. яаж холбоо барих уу

mmmgany said...

99186228, 452804, mmmgany@gmail.com , mon_gany@yahoo.com

урнаа said...

галын өрөөний тавилгын чулуун тавцан амархан хагарч цуурдаг гэх юм. энэ юунаас болж байна вэ? танайх хэр баталгаатай хийх вэ?

mmmgany said...

Галын өрөөний тавилганы тавцанг ихэвчлэн шахмал чулуун хавтангаар хийх болсон. Практикаас харж байхад үнэ хямд нь бөх, үнэ өндөртэй гоё өнгөтэй болоод ирэхээрээ хэврэг болоод байх юм билээ. Ялангуяа хар, цагаан, хүрэн, цайвар шаргал гээд хамгийн гайгүй өнгөтэйнүүд нь их хэврэг хагарч цуурахдаа амархан байдаг. Гэтэл саарал, боровтор цоохор хавтан нь их бөх шүү. Тэгээд ч үнэ нь хямд байдаг юм.

erhmee said...

tanaih chuluun tavtsan hiideg uu hamgiin sn n hed we ongo vzemj mash sain n hiideg bol ebaa_13@yahoo.com ruu vniin sanlaa yavuulj tus boloo ch

Туяа said...

сайн байна уу, дээр зурагт байгаа 2005 онд хийсэн гал тогооны тавилга одоогийн ханшаар хэд орчим болох бол,

Anonymous said...

sain bnuu?
ene gerliin burhuuluud taalagdaj bn. hiihed modnoos uur yu shaardlagatai bsan bdg be?

mmmgany said...

Гал тогооны тавилга одоогийн ханшаар энгийн хийцтэй бол хэмжээнээсээ шалтгаалаад 1,500,000- 3,000,000 төгрөгийн хооронд, харин классик хийцтэй бол 7,000,000-20,000,000

Дээрхи гэрлийн бүрхүүлнүүдэд матовый шил, тэгээд мэдээж гэрэл чийдэнгүүд орсон.

Anonymous said...

2006 онд хийгдэж байсан бага зайд авсаархан гал тогооны тавилга /модон, шаргал/ хэдээр хийгдсэн бол ?,
гал тогооны хэлбэрээр нь харвал ахмадын хороололд хийгдэж байсан болтой байна.

Post a Comment